Давхин довтолгох буухиа элч зарлиг буулгана
Дагаж яваа эгэл улаач бийр юугээ зэхнэ
Морины явдал дунд ацаг гээлгүй татна
Монгол газарт сая түүнийг тал бичээчид тооцно.
/Т.Галсан/ Энэ 4 мөр шүлэгт хичнээн их зүйлийг багтаагаа вэ.
Анх Өгэдэй хааны үүсган бий болгосон морин өртөө 20-р зууны эхэн хүртэл байсан, Өртөөгөөр явах улаачид зэрэг дэвтэй байсан ба буухиа элч нь "нис нис" гэсэн үсэгтэй буюу нэг буландаа нисэж буй шувууны зурагтай захидал мэдээг авч явдаг байсан, Ийм улаач амрах зогсох эрхгүй, морио маш хурдан хугацаанд юулэн зогсолтгүй давхих ба хэдэн мянган бээрийн газарт биеэ амраалгүй давхих...