Tvvh
Хүннү (МЭӨ 209- МЭ 156)
Хүннү
МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Балхаш нуур, зүүн зүгт Хянганы нуруу, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ. Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэсэн гэж үздэг.Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж Хүннүгийн 24 аймгуудыг нэгтгэж Хүннү улсыг хүчирхэгжих эхлэлийг тавьжээ. Дараад нь зүүн Монголд байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тянь энэ эзлүүлсэн газрыг эргүүлэн авчээ.
Модун шаньюй МЭӨ 174 онд нас барснаас хойш 100 гаруй жилийн турш Хүннү нар дотоод Азид ноёрхжээ. Үүнээс хойш Сяньби, Нирун, Жужан, Түрэг, Уйгар улсууд оршин тогтнож байжээ.
Сяньби (93/156-254/IV)
Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайгийн (156-181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Таньшихуай хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмших болжээ. Сүмбэ нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сүмбэгийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нь III зуунд бутарчээ.
Сүмбэ нарын нэгэн хэсэг болох Тоба аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба Гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын Манжууд шиг Хятад үндэстэн рүү уусан алга болсон ажээ. Тоба Вэй улс 581 онд бутарчээ.
Сүмбэ нарын гарал үүслийг Монгол гаралтай, Тунгус гаралтай, эсвэл энэ хоёр үндэстний аль алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаг байдаг боловч хэл аялгууны хувьд үнэхээр Монгол хэлтэн байсан бололтой.Тэдний нутаглаж байсан газар нь Хянганы нурууны орчимоос Лядуны хойг хүрч байлаа.
Нирун (330-555)
Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Балхашаас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Нируны удирдлага доорх Түрэг угсаатан бослого гаргаж 555 онд Нирун улсыг мөхөөжээ. Түрэгүүдийн байгуулсан Түрэгийн эзэнт гүрэн нь Чингисийн гүрнээс өмнөх нүүдэлчдийн хамгийн хүчтэй гүрэн байжээ. Нируны зарим хэсэг Монголоос гарч VI зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Монголд үлдсэн хэсэг нь Татар аймгуудын өвөг дээдэс болжээ.
Түрэгийн үе (555-840)[засварлах | edit source]
Түрэг улс (555-745)[засварлах | edit source]
Гол өгүүлэл: Түрэг улс
Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ. Tүрэгүүд нь Жужан улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин жужаны хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч жужанчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө жужанчуудтай дайснуудын холбоо тогтоож 555 онд жужаны захиргааг унаган Түрэг улсыг байгуулжээ. Тоба Вэй улс Түрэгийг анхнаасаа дэмжиж байсан бөгөөд Тобад зугтаан очсон хэдэн 1000 жужанчуудыг түрэгийн хүсэлтээр хороосон байдаг.Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис, киданчуудыг байлдан дагуулж жужаны үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос түрэгийн хаанд татвар төлөх болов. Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрч, хоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ.
Уйгур улс (745-840)[засварлах | edit source]
Гол өгүүлэл: Уйгурын хаант улс
Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ.
Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж согд-түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ.
Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Шиньжаанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.Уйгурчууд Монголд байхдаа илүү монголоид төрхтэй байсан ч урагш нүүдэллэн европчуудтай холилдон өөртөө уусгаснаас ихээхэн европжуу төрхтэй болжээ.
Енисейн киргизүүд 20-иод жил үргэлжилсэн бослогийн эцэст 840 онд Уйгур улсын нийслэл Ордубалыкыг довтлон Уйгур улсыг унаган киргизийн удирдагч Ажо өөрийн улсыг байгуулжээ. Уйгур улс унаснаар Монгол дахь түрэгийн ноёрхол үндсэндээ төгсгөл болсон гэсэн үзлийг дэлхийн эрдэмтэд дэмждэг бөгөөд киргизийн цэргүүдэд хөөгдсөн уйгурууд богино хугацаанд Монголыг орхин ураш нүүснээр Монголын өндөрлөгт түрэг угсааны овог аймгууд бараг үлдээгүй байна. Киргизийн цэрэг тэднийг Тэнгэр уул хүртэл үлдэн хөөж нийслэл Ордубалыкийг тонон дээрэмдсэн байна. Түрэгүүд Монголын өндөрлөгөөс нүүнгүүт урьд нь түрэгийн довтолгоонд шахагдан зүүн зүг нүүсэн монгол овог аймгууд эх нутагтаа эргэн ирж суусан байна.
Киргизийн болон дэлхийн зарим түүхчид Уйгур улс унасны дараа Киргизийн хаант улс одоогийн Монгол, Өвөр Монгол, Тува, Хакас, Енисей мөрний сав газар зэрэг хэдэн сая км2 нутгийг захирч байгаад 924 онд Кидан улсын довтолгооноор эзэлсэн газраа алдсан гэж үздэг ч энэ үндэслэл муутай юм. Үнэн хэрэг дээрээ Енисейн киргизүүдийн эзэмшил нь төдийлөн их тэлээгүй бөгөөд Тува, Хакас зэрэг Енисей мөрний сав газрын хэдэн зуун мянган км2 газрыг л хамарч байжээ.
Төв Ази дахь эртний улсуудын түүхийг судлахад эртний хятадын он тооллын бичгүүдийг ихээхэн ашигладаг ба Киргизийн улс оршин тогтнож байсан гэх баттай баримт эртний хятадын түүхийн номнуудад байдаггүй. Түүхчид хятад хэл дээрхи мэдээллийг уншихдаа алдаа гаргаснаас Киргизийн улс нилээдгүй том газартай, нилээдгүй хугацаанд оршин тогтнож байсан гэсэн алдаатай дүгнэлтэнд хүрчээ.[1] [1][2][3] Мөн Киргиз улсын удирдагч "инал" гэсэн цолтой байсан ба хан, хаан цол хэрэглэдэггүй байв.[3]
924 онд Кидан улсын цэрэг Монголын эзлэхэд Монголд киргизүүд байгаагүй нь Киргиз улс Монголыг захирч байгаагүйг баталдаг.[2]
Хиргисүүд нь нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд Ажо хааны 12 хөвүүн нь түүний улсыг авч чадалгүй бутран доройтоход хүргэсэн байна. Хиргисүүд Хакасд төвлөн суурьшиж байжээ.
Судрын чуулганд дурьдсанаар Уйгурын дараа Татарууд хүчирхэгжин Монголын нутагт нөлөөгөө тогтоосон гэдэг тул Түрэгийн үе 840 онд дууссан гэх үндэстэй юм.
Кидан улс[засварлах | edit source]
Гол өгүүлэл: Хятан улс
Кидан
Кидан
хидан буюу Хятан нар нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзлэж эхлэснээр Ляо гүрэн хэмээн нэрийдэх болжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ. Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө мөргөл шүтэх нь багасч буддын шашныг ихээр шүтэж байв. Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн гүрэнтэй Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ.Хятад, Зүрчидэд цохиулж Бээжинг булаалгасан 100 000 нүүдэлчин киданчууд баруун тийш нүүн 1128 онд Кашкарт хүрч, тэндээ Хар Киданы хүчирхэг хаант улсыг байгуулжээ.Энэ нүүдэлд суурьшмал киданчууд бараг оролцоогүй.