Босоо бичиг мину

2015-05-06,
 111111
Давхин довтолгох буухиа элч зарлиг буулгана

Дагаж яваа эгэл улаач бийр юугээ зэхнэ

Морины явдал дунд ацаг гээлгүй татна

Монгол газарт сая түүнийг тал бичээчид тооцно.

/Т.Галсан/ Энэ 4 мөр шүлэгт хичнээн их зүйлийг багтаагаа вэ.

Анх Өгэдэй хааны үүсган бий болгосон морин өртөө 20-р зууны эхэн хүртэл байсан, Өртөөгөөр явах улаачид зэрэг дэвтэй байсан ба буухиа элч нь "нис нис" гэсэн үсэгтэй буюу нэг буландаа нисэж буй шувууны зурагтай захидал мэдээг авч явдаг байсан, Ийм улаач амрах зогсох эрхгүй, морио маш хурдан хугацаанд юулэн зогсолтгүй давхих ба хэдэн мянган бээрийн газарт биеэ амраалгүй давхихын тулд морины явдалд агсагдаж ядрахгүй нь тулд биеэ хадагаар битүү чивчиртэл нь ороодог байсан гэдэг. Мориныхоо хар давхиагаар явах бөгөөд морь нь бахардаж үхвэл улаачынхаа тэмдэг болох тугаа өргөөд зам даган гүйж байсан ч гэдэг. Аль тааралдсан адуун сүргээс дурын морио шилж бариулах эрхтэй бөгөөд эсэргүүцэн дагаагүй хүнийг төрийн цааз гэсгээл хүлээж байсан гэдэг.

Дагаж яваа эгэлийн эгэл улаач нөхөр бол монголчуудын эгэл амьдралын эгэл хэсэг юм. Д.Сүхбаатар жанжин маань ч улаа нэхэж байсан гэдэг. Улаач бол элчийг дараагийн өртөө хүртэл дагаж яван унаа морио эргүүлж авччирах бөгөөд замд элчид үйлчлэх үүрэгтэй хүн л дээ. элч бол морио гамнахыг мэдэхгүй давхина. Улаач бол морио л бодно. Тиймээс хурдан давхиж чадахгүй, тэгээд ч элчийн өмнө орон давхих эрхгүй. Эгэл доорд хүн боловч эрдэм билэг нь хэтийдсэн байж бас болно. Угаас Монголчууд цөөхөн боловч олны олноос цөөдөхгүй нь тулд билиг авьяас ихтэй төрдөг билээ. Бийр янтайгаа өвөртөлсөн бичгийн их хүн улаач хийн төрдөө зүтгэж байсан байна. Өртөөний нөхөөстэй хар гэр бол эртний уламжлалт эрдмийн их өргөө нь байжээ.

Монголчуудыг морьгүйгээр төсөөлөх аргагүй билээ. Дэлхий дээр өөр хаана ч хэн ч морийг ийм өндөр түвшинд ашиглаж их хэргийг бүтээж байгаагүй юм. Төрөхдөө морин дээр төрж үхэхдээ морин дэл дээр нөгчдөг баатрууд морин дээрээ монгол бичгээ бичилгүй яах билээ дээ. Морио эрхэмлэн дээдэлдэг Монгол үндэстэн морио магтан алдаршуулж дуулдаг билээ. Яруу алдарт эх орноо ялалтаас ялалтанд дэвшүүлж, ялгуусан тугаа мандуулахдаа ямагт бид морьтойгоо явсан гэдэг. Морин толгойт хуураа татаж, ертөнцийн хатууг зөөллөж, энэрэлгүйг уярааж явсан бид бичгийн их хэргийг ч морин дэл дээрээ явуулж байсан нь одоо ч бахдал юм.

Тал бичээч бол хошуу тамгын газар сууж хагас цалингаар ажиллан бичээчид туслах үүрэг бүхий хүн юм. Энэ уламжлал бол бичиг үсгийн авьяастай, сурах сонирхолтой хүмүүсийн чадвараа дээшлүүлэх нэг гол сургууль юм. Хүүхдийн бага гэлгүй суулгаж, хэвлэмэл ном байхгүй нөхцөлд сурах номыг нь хуулуулан, дасгаж улмаар албан бичиг, их хөлгөн судруудыг хуулуулан хувилуулж, бас сүүлд нь үг холбон найруулга хийх эрдэмд сургаж байсан гэдэг. Монгол үндэстэнийг мөхөөн устгах, Монгол соёлыг, түүхийг мартуулан устгах бодлого явуулж байсан манжийн үед ч энэ хичээл нь Хэлээ, Соёлоо, Өв уламжлалаа, Бичиг дурсгалаа авч үлдэхэд их тус болжээ.

Энэ шүлэгт бүхэлдээ Монгол гэсэн үндэсний бахархал омогшил нь эртний түүх, үзсэн жаргал зовлон, мөн ирээдүйд тусгаар үлдэх амин холбоос, тулгуур нь багтжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax